Мисс Ц.Энхжин авьяасын төрөлд бий биелгээ, аман хуур, хөөмийгөөр оролцоно

Дэлхий ертөнцийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийг 67 дахь удаагаа тодруулах Miss World 2017 тэмцээний финалын шатны шалгаруулалт ирэх 11-р сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо зохион байгуулагдах гэж байгаа билээ.

Манай улсыг төлөөлж Цэвээндашийн Энхжин оролцохоор урд хөршийг зориод буй. Тэрээр Миссийн тэмцээний авьяасын төрөлд бий биелгээ, аман хуур, хөөмийгөөр оролцож байгаа нь өмнөх тэмцээнд оролцож байсан эх орныхоо миссүүдээс эрхгүй ялгарч байна. Харин бүжгийн үзүүлбэртэйгээ хослуулсан элементээ Ц.Энхжин одоогоор нууцлаж байгаа гэнэ. 

Нэвтрүүлгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж үзнэ үү!

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close