АНУ-д амиа алдсан Т.Баярсайхан үйлдвэр нээж үр хүүхдэдээ өвлүүлнэ хэмээдэг байжээ
  #   ЗАСГИЙН ГАЗАР   2017-10-21 16:13:53

Өнгөрөгч 18-ны өдөр АНУ-ын Мэрилэнд муж улсын Эжвуд хотын чулуун хавтангийн үйлдвэрт гурван хүнийг буудан хөнөөж, гурван хүнийг шархдуулсан халдлагыг 37 настай Ради Лабеб Принс гэгч үйлдсэн бөгөөд цагдаа нар түүнийг Делавар муж улсын Ньюарк хотоос баривчилсан юм. Гэмт этгээдийг цагдаа нар одоо байцааж байна.

Харин түүний гарт амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн Т.Баярсайхан юм. Т.Баярсайханых 2005 онд АНУ-д гэр бүлээрээ очсон бөгөөд тэрээр тус үйлдвэрт ажилд ороод удаагүй байсан гэнэ. Харин нөгөө хоёр нь Босни-Херцеговина болон Эль-Сальвадор улсын иргэд байжээ.

Талийгаач Т.Баярсайханы охин Б.Сувд ярихдаа “Аав минь үнэхээр шаргуу, хөдөлмөрч хүн байсан. Үүрийн 05:00 цагт босч, метрогоор хоёр цаг явж ажилдаа очдог байсан. Аав минь аж амьдралаа дээшлүүлж, америк мөрөөдлөө биелүүлэхийн тулд эцэж цуцахаа ажралгүй ажилладаг байлаа. Хэзээ нэгэн цагт эх орондоо очоод үүн шиг чулуун хавтангийн үйлдвэр нээж, гурван хүүхдэдээ өвлүүлж үлдээнэ гэдэг байсан” гэж ярьжээ.

Түүнчлэн хохирогч Т.Баярсайхан гэмт этгээд Принсийн тухай гэрийнхэндээ “Манай ажилд хүйтэн царайтай нэг нөхөр байна аа. Сонин араншинтай. Дандаа л уурлаж байдаг. Харахаас жийрхмээр” гэж ярьж байсан гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
38
33
2
3
close