С.Баярцогтыг сулласан ч хилээр гарахыг хоригложээ

Өнөөдөр 10:00 цагт Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ц.Баярцогтод холбогдох хэргийн шүүх хурал эхэлж, түүнийг тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүлээ. Шүүх хурал 30 минут завсарласны дараа шүүх бүрэлдэхүүн Ц.Баярцогтын өмгөөлөгчдөөс гаргасан хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтийг хүлээн авч, хурлыг 11-р сарын 9-ний өдөр хүртэл хойшлуулсан байна.

Шүүх хурлаас Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот, Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчих болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон шийдвэр гаргажээ.

Өнөөдөр мөн улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж авсангүй. 

Шүүхээс товлосон хурал ийнхүү хоёр дахь удаагаа хойшиллоо. Анх аравдугаар сарын 5-нд хурал товлогдсон ч Ц.Баярцогтын өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон. Харин энэ удаа тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул  хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргажээ.  Өмгөөлөгчдийн энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хэргийг шүүх хурлыг 22 хоногоор хойшлууллаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close