Жиргээг таалаагүй Ч.Ганжавхланд Японы телевиз сюрприз барина

МҮОНТ-ийн “Дөрвөн урилга” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан Ч.Ганжавхлан телевизийн салбараа бүрмөсөн орхиж нийгэм, хүүхдэд чиглэсэн ажилдаа шаргуу зүтгэх болсноор хүчирхийллийн эсрэг хамгийн хүчтэй дуу хоолой болсон билээ.

Ажлаасаа болоод элдвийн хүмүүс байнга чичлүүлсэн ч тэрээр тухай бүрт нь тохирсон хариулт өгч, ухарч шантралгүй улам хурцлагдсаар байгаа. Ганжавхланг нөгөө улстөрчидтэйгээ андуурсан уу эсвэл атаархсан уу попдлоо хэмээн шүүмжлэгсэд ч бас байдаг аж.  

Ганжавхлантай холбоотой хамгийн шинэ соргог мэдээлэл гэвэл:

Япон улсын Tokyo Metropolitan Television Broadcasting Corporation-ынхан "Лантуун дохио" ТББ-ынх нь тухай нэвтрүүлэг хийхээр ирсэн бөгөөд 12-р сарын 31-нд буюу Ч.Ганжавхлангийн төрсөн өдрөөр толилуулахаар товложээ. 

-Би 7 хоног твиттер гэдэг зүйлийг идэвхтэй ашиглаж үзээд өчигдөр аппликейшнээ устгав. Надад зохих орон зай биш санжээ. Огт үгүйсгээгүй шүү, зүгээр л надад тохирохгүй юм байна гэж ойлгов. Дээрээс нь миний сошиалд зарцуулж байгаа цаг хугацаа ихэдсэн үү гэхээс багадаагүй хэмээсэн юм. 

Мөн тэрээр сонгуулиас хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын ажлын албанаас "Засгийн газрын хүндэт өргөмжлөл" гардуулах гэсэн саналд татгалзсан хариу өгчээ. Хоёр сая төгрөг дагалдаж ирдэг энэ мөнгө тухайн үедээ "Ид шидийн орон"-ыг ид босгож байх үед ихэд эрэлт хэрэгцээтэй байсан ч бөгс долоож, сонгуулийн сурталчилгаа болох байсан бол ийм ажлыг эхлэхгүй байсан хэмээн бодоод аваагүй тухайгаа мөн постолсон билээ.

У.Маргад
www.Serelt.mn

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
2
close