ОБЕГ: Бид амьд хүн олно гэж НАЙДАЖ БАЙНА
  #   УИХ   2017-10-23 18:33:16

Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон иргэдийн долоогийнх нь цогцосыг олоод байгаа талаар ОБЕГ-аас 15.00 цагт мэдээлсэн. Эдгээр иргэдийн цогцосыг 3200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаатай газраас олсон гэх мэдэээлэл бий. Тодруулбал, эрэн хайх аврах ажиллагаа өнөө өглөө 06.20 цагт эхэлжээ. Ингээд 11.30 цагт уулын зүүн зүгээс нэг хүний цогцос, 11.40 цагт гурав дахь хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь, 15:15 цагт дахин хоёр хүний цогцосыг олсон хэмээн мэдээлсэн.

Харин 18:00 цагт ОБЕГ-аас шуурхай хэвлэлийн бага хурал хийлээ.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг: 10 хүний цогцосыг олоод байна

"15.45 минутад ахин гурван иргэнийг нас барсан  байдалтайгаар олсон. Олдсон 10 цогцосны долоо нь эрэгтэй, гурав нь эмэгтэй хүн байгаа. Эдгээр хүмүүсийн цогцосыг 3450 метрийн өндрөөс оллоо. Ийн сураггүй алга болсон иргэдийн 10 нь нас барсан байдалтай олдоод байна. Газар дээр нь ажиллаж байгаа аврагчдад 17.00 цагт уулнаас буух чиглэл өгөөд аврагчид штаб руугаа буусан” хэмээлээ.

Отгонтэнгэр хайрхны орчимд маш хүйтэн байгаа бөгөөд аврагчид өөрсдөө ч осолдох магадлалтай байгаа тул эрлийн ажиллагааг гэрэлтэйд үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Маргааш өглөө эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх аж. Мөн сураггүй болсон иргэдийн ар гэрийнхэн сэтгэлзүйн хямралтай байгаа тул тэдэнд буруу, ташаа мэдээлэл түгээгэхгүй байхыг ОБЕГ-аас хүслээ. Олон нийтийн сүлжээгээр "Алга болсон уулчид бүгд амиа алджээ" гэх ор үндэсгүй мэдлээлэл цацаад байгаа сайт болон зарим мэдээллийн хэрэгслүүдийг буруу ташаа мэдээлэл цацахгүй байхыг ОБЕГ-аас хүсээд "Бид амьд хүн олно гэдэгтээ найдаж байна, амьд хүн олохын төлөө ажиллаж байна" хэмээсэн юм. 

Мөн нэгэн эх сурвалжийн мэдээлснээр алга болсон 17 уулчны дотор нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны дүүгийн хүү багтаж явсан бөгөөд, мөн амиа алдсан гэсэн харамсалтай мэдээ дуулгалаа.

Б.Энх

www.serelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
1
69
2
1
close