Дотноссон эрчүүдээ алдрын тавцан руу хөтөлдөг НОГООН МАРАЛАА буюу АМАТТИ

Хэзээний л эрлийз бүсгүйчүүдэд талтай гэгддэг Женко Баттулга зураач Н.Санчирын охин “Ногоон” Маралааг дөнгөж насанд хүрээд байхад нь дурлаж, чамгүй удаан үерхсэн. Цаадах нь ч унаган Орос, Англи хэлтэй нэлээдгүй боловсролтой нэгэн учраас баян амрагийнхаа буянаар Америк оронд нэлээд хугацааг өнгөрөөжээ.

Харин С.Маралаа Х.Лхагвасүрэнгийн гурав дахь гэргийгээр тодорч хоёр жил хамт амьдраад хоёр тийш болохдоо Маралаа охиноо өөр дээрээ авсан. Дахин амьдрал зохиосноо дэлгээгүй ч дахин нэг хүү төрүүлснийг Ерөнхийлөгчийнх хэмээн хардах хүмүүс олон.

Сонирхолтой нь дуучны гэргий нар буюу бүжигчин Сугармаа, дунд сургуулийн англи хэлний багш Г.Ганбаяр, шулам Маралаа нар дотны найзууд гэнэ. Энэ тухай Лхагвасүрэн “Тэд хааяа уулзалдаж намайг шүүмжилсэн шигээ дарсны ширээний ард суудаг. Би олон гүүтэй азарга шиг амьдарч болохгүй юу, тэднийг би одоо ч хайрладаг” хэмээн ярьсан нь шинэ хуучин эхнэрүүд бие биенээ үзэн яддаг байх хэмээн боддог нэгэнд бол бас л өвөрмөц.

Монголын үе дамжсан зураач сэхээтнүүдийн үр удам атлаа бүжиг мүжиг, үсчин, гоо сайханч хэмээх шалдир булдир зүйлээр оролдож удмын нэр сүрээ хойш нь чангаасан хэмээн өөлөх хүмүүс ч цөөнгүй. Гэвч учир мэдэх нэгэн үнэндээ С.Маралыг унаган орос “школ“-той, өндөр боловсролтой бүсгүй хэмээдэг юм билээ.

Маралаа экс амраг, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын намын ажилд 2010 оны хавьцаа хүчин зүтгэж байсан нь салсан амрагтаа өгөөмөр гараа сунгасан хэрэг бөгөөд тэдний харилцаа урт удаан хугацаанд үргэлжилснийг гэрчилнэ.

Тайчигч, загвар өмсөгч, хөнгөмсөг явдлаараа зард гарсан хэмээх хусавч арилахгүй нэрийг чимэг мэт зүүж явдаг Маралаа хоёр жилийн өмнөөс өөрийгөө Оросын шулмын удмын үр сад гэдгээ зарласаар дахин олны өмнө гарч ирэв. 

13 настайдаа анх шулам гэдгээ мэдсэн түүний тэнгэрийн нэр нь Аматти агаад энэ тухай “Аматти гэдэг маань Тэргэл сар гэсэн утгатай учраас шинийн арван таван миний өдөр байдаг юм. Тийм учраас би энэ өдөр зөвхөн усаар ундаалан мацаг барьж, ёсыг сахидаг” хэмээн тайлбарлажээ.

Оросод очиж үйл хийдэг бөгөөд өнгөрсөн зун Байгаль далайгаа тахиад ирсэн гэнэ.Харин тэрээр өөрөө биш өвөө нь Оросын эрлийз учир харь цусны хүн гэж хэлүүлэхийг илүүд үздэг.

Гоо төрхөөрөө Аматтитай эн зэрэгцэх удган байхгүй ч чадварыг нь үйлчилгээ авсан хүмүүс л хэлэх байх даа.

Ногоон Маралаа өнөөдөр ч гэсэн залуу насны гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдсэний сацуу өөрт нь ойртсон эрчүүдээ нэр алдрын оргилд хүргэж, эд хөрөнгийг нь арвижуулдаг нь шулмын увидас гэлтэй.

У.Маргад
www.Serelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
close