Тэмпо "Дээлээ нөмөрчээ"

“Mixx” хамтлагийн дуучин  Б.Болдбаатар буюу Тэмпо “TsoMo MoLo” – монгол брэндийн шинэ загварын  нүүр царай болжээ. Гэтэл уг загварын зураг авалт  монгол үндэсний дээлний утга санааг алдагдуулсан хэмээн цахим орчинд шүүмжлэл дагуулаад байна. Учир нь монгол хүн дээлээ нөмгөн өмсдөггүй. Дээл, бүс, малгай гурвыг угтаа  нэг гэж үздэг. Иймээс шорон гянданд ачигдах, хэрэг хүлээхдээ дээл нөмөрдөг аж. Учрыг нь сайн мэдэхгүй шинэлэг  өнгө төрх гаргаж зураг авалт  хийсэн нь ийнхүү олны дургүйцлийг  хүргээд байгаа юм. Ахмадууд ярьдаг даа "хөөрхий минь дээлээ нөмөрчихжээ" гэж. Муу зүйлийг билэгддэг ийм зураг авалт хийх тийм  ч оновчтой санаа байсангүй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close