Хүмүүсийн ЗҮРХИЙГ ХИЛЭГНҮҮЛЖ байна

Эрболд алба гувчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн Батгүн шоронд хоригдсон бөгөөд хэсэг нөхөдтэй хамт урд нь хэзээ ч хүн оргож зугтаж байгаагүй Батгүнээс зугтаж үйл явдал эхэлнэ. Монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фун Жоу хамаг аргаа хэрэглэнэ...Эрх чөлөө, эх орон, эр бие, Монгол хүний арга ухаан, Монгол ахуй, зүрх сэтгэл нь юунд оршдог талаар ".Фантастик" продакшны залуусын бүтээсэн "ЗҮРХНИЙ ХИЛЭН" уран сайхны киноос үзэж болно. Уг киног үзсэн хүмүүсийн зүрх хилэгнэж, нэгийг бодож хоёрыг тунгаан гардаг аж. Тэгвэл "ЗҮРХНИЙ ХИЛЭН" киноны уран бүтээлчид гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа тус киногоо хүргэхээр болжээ. Тэд тун удахгүй явахаар бэлтгэлээ базааж байгаа ажээ. Киноны гол дүрийн жүжигчид хуваагдаж, арваннэгдүгээр сард Швед, Швейцар, Бельги, Чех, Францад бүтээлээ толилуулахын байна.
Мөн Япон, Солонгос, АНУ, Австрали зэрэг улсуудын хотуудад киногоо гаргах аж.
Тухайлбал:
Арваннэгдүгээр сарын 3-нд Шведийн Гётебург хотод
Арваннэгдүгээр сарын 4-нд Шведийн Стокгольм хотод
Арваннэгдүгээр сарын 6-нд Бельгийн Антверпен хотод
Арваннэгдүгээр сарын 8-нд Францын Парис хотод
Арваннэгдүгээр сарын 11-нд Швейцарийн Женев хотод
Арваннэгдүгээр сарын 14-нд Чехийн Прага хотод "Зүрхний хилэн" УСК дэлгэцнээ гарах юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
2
close