Найман настай охин одоог хүртэл сураггүй байна
  #   ЗАСГИЙН ГАЗАР   2017-11-06 11:42:07

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 3-р ангийн сурагч Дашдулам овогтой Сэржмядаг нь 2017 оны 11-р сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй алга болсон тул Замын-Үүд сумын Засаг даргаар ахлуулсан онцгой комиссын ерөнхий мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг 2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 22 цагаас эхлэн “ЭРЭН ХАЙХ” ажиллагаанд дайчлан, эрлийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байна

Замын-Үүд сумын онцгой комиссын ерөнхий мэргэжлийн ангийн “ЭРЭН ХАЙХ” ажлыг сумын Засаг даргын захирамжаар эхлүүлж, Замын-Үүд суман дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн удирдлаган дор зохион байгуулж ажиллаж байгаа шатанд аливаа этгээдээс хувийн болон шунахайн сэдэлтээр хууль бус үйлдэл гаргаж байгаа тул иргэд та бүхэн эрэн хайх ажилд оролцож буй мэргэжлийн ангийн гишүүний харьяа албан байгууллагын ажлын үнэмлэхийг шалгаж хамтран ажиллана уу.

Мөн охины талаарх мэдээллийг 5 сая төгрөгөөр худалдаж авна гэдгийг Замын-Үүд сумын цагдаагийн газраас мэдээллээ.

Мөн охиныг харсан хүн 7052102 утсанд хандана уу!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

10
3
41
341
2
7
close