“Авьяаслаг азиуд” шоуны “Алтан баззер”-ын эзэн Б.Шижирбат боллоо

Авьяаслаг монголчууд”-ын  шинэлэг содон бөгөөд бүтээлч үзүүлбэрээрээ үзэгчдийг гайхшируулж байсан Б.Шижирбат “Авьяаслаг азиуд” шоунд оролцож, “Алтан баззер”-ын эзэн боллоо. Өмнө нь тэрээр  “Авьяаслаг америкчууд” шоунд оролцож, эхний шатанд гурван “Тийм” авсан ч дараагийн шатанд бүдэрч байсан юм. Харин энэ удаад Б.Шижирбат “Авьяаслаг азиуд” шоуны эхний шатыг тун амжилттай давлаа. Түүний авьяас, чадвар хөдөлмөрийг шоуны шүүгч, солонгос гаралтай АНУ-ын бүжигчин Жей Пак онцлон магтаж байлаа. Гурван шүүгчээс бүгдээс нь “тийм” гэсэн хариу сонссоны дараа шоуны хөтлөгчид болох Алан Вон, Жастин Брэттон нар шүүгч нарын индрийн өмнөх алтан товчлуурыг дарсан нь гайхалтай мөч байлаа. Түүний  үзүүлбэр, “Авьяаслаг азиуд” шоуны албан ёсны YouTube сувагт өчигдөр буюу 11-р сарын 2 нд цацагдаж байршсан юм . Б.Шижирбат “Алтан баззер”-ын эзэн болсноор шууд хагас шигшээ шатанд шалгарч байгаа аж. Шоуны шалгаруулалтууд Сингапур, Малайз, Филиппин, Тайвань, Тайланд болон Индонезид болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

3
7
close