ЧИНГИС ХААН одонг Н.Түвшинбаярт олгохоор болжээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулана гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл энэ нэр хүндтэй шагналын 11 дэх эзнээр Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, Дэлхийн аваргын хүрэл медальт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Найдангийн Түвшинбаяр тодорсон байна.Монгол бахархлын өдрийг тохиолдуулан жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай билээ.

Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл  10 эрхэмд олгоод буй билээ.


Г.Азаа
www. Serelt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close