Билл Гэйтсийн мөнгө олох зөвлөгөө

Өнөөдөр дэлхий дээр нэг тэрбум орчим хүн хоёр долларын орлоготой амьдардаг аж. Тэгвэл хамгийн баян хүн гэгдэх Билл Гэйтс хоёр доллараар хэрхэн амьдарч болохыг өөрийн блогтоо бичжээ. 

Тэрээр “Би сангийнхаа хүрээнд ядуу буурай орны тахиа тэжээдэг олон хүнтэй уулзаж байсан. Тиймээс тахиа шувууны үр ашгийн талаар ихийг мэдэж авсан. Нэн ядуу нөхцөлд амьдарч байгаа хүмүүс тахиа тэжээх нь хамгийн зөв гэж бодох болсон” гэжээ.

Мөн тэрээр тахиа тэжээх дөрвөн үндсэн шалтгаан байгааг бичсэн байна.

Үүнд: авахад хямдхан, арчилгаа бага шаардана, тахианы мах, өндөг биенд сайн, бизнес хийж мөнгө олох боломжтой гэнэ.

Тэрээр Баруун Африкт гурван сар аялахдаа тахианы ач тусыг сайн ойлгосон байна. Түүний харснаар 8-10 тахиа тэжээдэг хүн жилдээ мянга орчим долларын орлого олох боломжтой аж.

Дэлхийн банкнаас гаргасан ядуурлын хамгийн доод түвшин өдөрт хоёр доллар буюу жилд 700 орчим доллар юм. 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close