Гэрлэх хэрэгтэй юу үгүй юу?
  #babo   СОНИРХОЛТОЙ   2018-01-23 11:43:55

Эртний Грекийн гүн ухаантан, философич Сократаас нэг залуу зөвлөгөө хүсчээ. Тэрээр нэрт филисофичоос “ер нь гэрлэх хэрэгтэй юу, үгүй юу?” хэмээн асууж л дээ. Тэр залуу хэнд хандахаа сайн мэдэж байсан бололтой. Учир нь Сократ гэр бүлийн амьдрал зохиох дээрээ ихэд алдсан нэгэн байжээ. Сократын эхнэр Ксантиппа хамгийн ааш муутай эхнэрүүдийн нэг хэмээн түүхэнд бичигдэн үлдсэн байдаг. Энэ эмэгтэй суут ухаантныг нэлээдгүй зовоодог байж. Нэг удаа халуун цай нүүр рүү нь цацаж орхисноос Сократын нүүрэнд том сорви үлдсэн гэдэг. Ийм болохоор залуу Сократыг хамгийн сайн зөвлөгөө өгнө гэж хүлээх нь аргагүй юм. Харин Сократ залуугын асуултанд ийнхүү хариулжээ: “ Мэдээж, гэрлэ. Сайн эхнэр таарвал аз жаргалтай амьдарна биз. Аз таарахгүй бол гүн ухаантан болно доо” хэмээн хариулсан гэдэг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close