АНУ-ын гимнастикийн шигшээ багийн эмчээр ажиллаж байсан Ларри Нассар 175 жилийн хорих ялаар шийтгүүлжээ
  #   ДЭЛХИЙ   2018-01-25 15:59:06

Хориод жилийн хугацаанд ямар нэг байдлаар Нассарын бэлгийн хохирогч болсон 156 бүсгүй шүүх хуралд оролцож, мэдүүлэг өгсөн байна. Өдгөө 54 настай Нассар өмнө нь хүүхдүүдийн зүй бус дүрс бичлэг хадгалсан хэргээр 60 жилийн хорих ял сонссон байсан юм.

Шүүх хурал долоон өдөр үргэлжилж, өчигдөр /2018.01.24/ дууссан бөгөөд шүүх хурлын үеэр Нассар өөрөө бага насны охид, залуу бүсгүйчүүдэд бэлгийн халдлага үйлдсэн 10 удаагийн тохиолдлыг хүлээн зөвшөөрчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

3
1
close