Миланд галт тэрэг замаасаа гарч, гурван хүн амиа алджээ
  #   ДЭЛХИЙ   2018-01-26 14:22:37

Италийн Милан хотын ойролцоо галт тэрэг замаасаа гарч, осолдсоноос гурван хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртжээ.

Кремонагаас  Порто Гарибалди чиглэлд зорчиж явсан галт тэрэг орон нутгийн цагаар өчигдөр 07.00 цагийн орчим осолджээ. Ослын газарт ажилласан гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэдээлснээр найман зорчигчийн биеийн байдал хүнд байгаа гэнэ.  

Галт тэрэгний оператор Тренорд компанийн мэдээлснээр осол техникийн шалтгаанаас болсон байж магадгүй ажээ.

Тренорд компанийн гүйцэтгэх захирал осол болсон газар очиж, нөхцөл байдлыг шалгасан бөгөөд зорчигчид болон ар гэрийнхэнд нь сэтгэл санааны дэмжлэг үзүүлжээ. Галт тэрэг замаасаа гарахад зорчигчид дотор нь гацсан байсныг гал сөнөөгчид очиж гаргасан байна.

Галт тэрэгний дэд бүтцийн компани “Rete Ferroviaria Italiana” ослын шалтгааныг тогтоохоор мөрдлөг явуулж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close