Германд дайн зарласан улс
  #Дагваа   ДЭЛХИЙ   2018-01-29 11:00:15

АНУ-ын Nevada мужид 530 м2 газартай зургаан хүний бүрэлдэхүүнтэй Molossia-ын Бүгд Найрамдах улс гэж байдаг байна. Уг улс нь 1962 онд байгуулагдсан бөгөөд НҮБ-аас дэмжлэг авахын тулд 1983 онд зүүн Германтай дайн зарласан юм. Одоог хүртэл ХБНГУ-тай дайны байдалтай байсаар. Гэвч НҮБ уг улсыг дэмжээгүй бөгөөд одоогийн байдлаар Molossia-ын Бүгд Найрамдах улс хэмээн явдаг аж.

Гэхдээ хамгийн шударга бус нь Ерөнхийлөгч Kevin Baugh өөрөө давхар АНУ-ын иргэний үнэмлэхтэй бөгөөд нэгдсэн улсад чөлөөтэй нэвтэрдэг байна.

Харин түүний газар нутагт хэн нэгэн нэвтрэх юм бол тэрээр маш их уурлан цагдаа дууддаг аж. Гэхдээ дуудлаганд мэдээж АНУ-ын цагдаа ирнэ. Учир нь тэдний улсад цагдаагийн байгууллага, түүнд ажиллах орон тоо одоохондоо хангалтгүй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
close