Д.Трамп ПУТИНД СӨГДӨВ
  #babo   ДЭЛХИЙ   2018-01-29 11:31:09

НУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп иргэдтэйгээ уулзалт хийх бүрдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг дэлхийн бүх Ерөнхийлөгчдөөс илүү удирдагч гэж үнэлдгээ илэрхийлж байсан.  Тэрээр “В.Путин улс орноо бүрэн хянаж  чаддаг. Иргэдийн 82 хувь нь түүнийг дэмждэг. Энэ бол мундаг удирдагч гэдгийг нь харуулах үзүүлэлт” гээд “Би ч гэсэн ийм удирдагч болно” гэсэн байна.

Өөрөө Ерөнхийлөгч атлаа харь орны удирдагчийг ийнхүү шүтэх нь Д.Трампын гол тактик гэдэг нь одоо тодорхой боллоо. Жирийн америкчуудын дунд В.Путины нэр хүнд асар өндөр байдгийг мэдэх учраас ийм алхам хийсэн гэж ажиглагчид дүгнэж байгаа юм. Д.Трамп өөрөө хувь хүнийхээ хувьд В.Путинд талтай ханддаг бөгөөд өнгөрсөн оны арван хоёрдугаар сард “Д.Трамп бол маш авьяаслаг хүн” гэж хэлснийг нь сонсоод “Нэр төрийн хэрэг” гэж мэдэгдэж байжээ. Эрх ашгийн хувьд хэзээ ч үл эвлэрэх ОХУ-ын удирдагчид ийнхүү талтай ханддагаас нь болж Америк болон Оросын харилцаа түүхэнд байгаагүйгээр эерэг болоод байгаа билээ. 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
1
close