Бүх баялагийн 82 хувийг хүн амын нэг хувь эзэмшиж байна
  #babo   ДЭЛХИЙ   2018-01-23 11:29:47

Өнгөрсөн онд бий болсон бүх баялагийн 82 хувийг дэлхийн хүн амын нэг хувь нь эзэмишиж байна. Энэ тухай "Oxfam" байгууллагын судалгааны тайлангаас эш татан "RNS" мэдээлэв. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө өнгөрсөн онд нийтдээ 762 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Үүний зэрэгцээ, дээрх хугацаанд долларын тэрбумтнуудын тоо түүхэн дээд хэмжээгээр нэмэгдсэн байна. Одоо тэдний тоо 2043 хүрчээ. "Тэрбумтнуудын нийт  хөрөнгийн гуравны нэг нь өв залгамжлагдан ирсэн байна. Дараагийн 20 жилд дэлхийн хамгийн баян 500 хүн өв залгамжлагч нартаа Энэтхэгийн ДНБ-ээс давсан хөрөнгийг үлдээнэ” гэж судалгаанд өгүүлжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close