Хэргийн эзэн ЖАСТ-ын Ш.Батхүүг баривчилжээ
  #babo   ОНЦЛОХ МЭДЭЭ   2018-03-13 10:21:41

Эрдэнэт үйлдвэрийг гадны банкны барьцаанд тавьсан асуудлаар Жаст группын захирал Ш.Батхүүг цагдан хорих 461 -р байр луу авч явж саатуулсан байна.  “Жаст групп” ХХК-ийн Өмнөд Африкийн Стандарт банкаас авсан зээлийн нийт хэмжээг Лондонгийн Олон улсын Арбитрын шүүх дээр үүссэн арбитрын хэрэгт авагдсан нотлох баримтуудад ийн заагдсан байдаг.

2009 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Жаст групп” ХХК нь Стандарт банктай 36,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 75,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн, 2010 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Жаст групп” ХХК нь Стандарт банктай дахин 27,000,000 ам.долларын “Зээлийн гэрээ” байгуулсан бөгөөд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Нэмэлт гэрээ” байгуулан зээлийн хэмжээг 34,000,000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн байдаг юм. 

Дээрхийг нэгтгэвэл, 2009-2010 онд “Жаст групп” ХХК Стандарт банкнаас нийт 109,000,000 ам.долларын зээл авсан байна.Зээл авсан үйл ажиллагаа нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэх асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа хараахан дуусаагүй байна. Энэ асуудлаар иргэн Ш.Батхүү нарт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд 2015 оноос Авлигатай тэмцэх газар шалгаж байсан бол түүнийг өчигдөр баривчилж 461-р ангид саатуулсан болохыг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: ulsturch.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close