БРАЗИЛД НҮЦГЭН ДУГУЙЧИД ЖАГСЛАА
  #babo   СОНИРХОЛТОЙ   2018-03-13 10:47:50

Бразилийн Сан Пауло хотноо дугуйчид тайван жагсаал зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Жагсаалын үеэр дугуйчид нүцгэн, хагас нүцгэн байсан нь олныг гайхшруулжээ. Ойролцоогоор уг нүцгэн жагсаалд 150 орчим дугуйчин нэгдсэн байна.

Тэд ийнхүү жагссан нь дугуйчдын эрх байнга зөрчигдөж, замын хөдөлгөөнд оролцож байхдаа амь насаараа хохирох нь ихэссэн гэнэ.

Бразилд өнгөрсөн онд замын хөдөлгөөнд оролцож байхдаа 374 дугуйчин амиа алдсан аж. 2010-2015 оны хооронд тус улсад 8496 дугуйчин харамсалтайгаар амиа алджээ. Бразилийн томоохон хотуудад дугуйчдад зориулсан зам, талбай бага байдаг учир дугуйчид амь насаараа хохирох нь их байдаг гэнэ.

Эх сурвалж: setguulch.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close