Хүүхдийн паркийн тоглоомондоо анхаарах цаг болсон
  #janar   НИЙТЛЭЛ   2018-06-14 12:16:41

Өчигдөр 15:00 цагийн үед Хүүхдийн паркийн “агаарын хөлөг” гэдэг тоглоом эвдэрч, осол гарлаа

 гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Манай сурвалжлах багийг очиход Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан ч ирсэн байлаа.

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Бат-Эрдэнээс юу болсон талаар тодруулахад, “...“Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д тоглоом нурсан гэсэн дуудлага 14:50 минутад манай хэлтэст ирсэн. Одоогоор “агаарын хөлөг” гэх тоглоом нурсан шалтгаан тодорхойгүй байна. Шалгалт хийж байна. Дөрвөн хүүхэд гэмтсэн, амь нас эрсэдсэн зүйл гараагүй" гэв.

Эх сурвалжуудын мэдээллээр, дөрвөн хүүхдийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа. Дөрвүүлээ эмнэлэгт хүргэгдсэн гэсэн юм. Ер нь манай Хүүхдийн паркийн тоглоом аюулгүй байдлыг хэр зэрэг хангасан бэ гэдэг нь эргэлзээтэй. Гэвч яалт ч үгүй Улаанбаатартаа ганцхан юм болохоор хүүхэд бүр тоглохыг хүснэ. Хүүхэд нь хүсээд байгаа болохоор эцэг эх нь дагуулаад очдог.

Тус компанийн Үндэсний соёл амралтын хүрээлэн хэмээх цахим хуудаст иргэд санал хүсэлтээ удаа дараа явуулж байсан байх юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close