Эх орончид шоронд орж, эрдэмтэн мэргэд Эрээний хувцаснаас илүү хямдхан болж байна.

-Танай нам  яагаад нөхөн сонгуульд өрсөлдөх болов?

Олон нийтийн хүсэлтээр. Нэг ч гэсэн авилгач, хулгайч, хууран мэхлэгчдыг Монгол төрд оруулахгүйн тулд би үгээрээ биш үйл хөдлөл, оролцоогоороо тэмцэх гэж байна.

-Нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ?

Өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хийж байгаа. Бид хэнийг ч хуурахгүй зөвийг санал болгож, үнэнийг л хэлнэ.

-Танай нам одоогоор хэчнээн гишүүд, дэмжигчидтэй вэ?

Бид 14000 хүнд л намын батлах өгнө. Энэ нь бүх шатны сонгуульд нэр дэвших хүмүүсийн тоо. Бид МАНАН устгах ажлыг дээрээс нь биш доороос нь 2020 онд хийнэМанай нам хамгийн түрүүнд 2020 онд МАН, АН-ы жирийн гишүүд, эгэл арыг нэгтгэж сум хороонд ялна гэсэн зорилготой байгаа. Энэ МАНАН гэдэг юм чинь төр засгийн дээр байгаа энэ хэдэн дарга нар ерөөсөө биш. Сум,баг хороо болгонд байгаа МАНАН-ын жирийн гишүүдээс эхэлж байгаа. Манай зарим иргэд өнөөдөр УИХ-ыг тараая гэсэн юм ярьдаг. Тараачихвал асуудал шийдэгдэх ч юм шиг ярьдаг. УИХ тараад ээлжит бус сонгууль болвол сум хороонд байгаа МАНАН жирийн гишүүд манай намыг сонгоорой гэж явсаар байгаад л дахиад л энэ МАНАН-аа гаргаад ирнэ. Өөрөөр хэлбэл Монгол улсад хэдэн ч удаа сонгууль яваад МАН, АН, МАХН жирийн гишүүдийн үзэл санааг өөрчлөөгүй цагт ТӨР цэвэршихгүй болчихсон. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхын тулд бид яах ёстой юм. Улс төрийн нам болоод үнэн зөв улсууд нь нэг дороос нэр дэвших үйл явцыг зайлшгүй бий болгох ёстой. Нэг ёсондоо үнэн, зөв нь нэг талдаа гарсан жинхэнэ нам улс орны өөрчилнө.

-Танайх бид бол Улс төрийн Жинхэнэ нам гэж яриад байгаа. Учир нь

Тухайлбал, сум орон нутгаа хөгжүүлье гэж байгаа бол Жишээ нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын залуус орон нутгийн сонгуульд орж өрсөлдөх ёстой. Мандал сумын ИТХ-д хэдэн хүн байна тэр хүнийх нь тоогоор “Үнэн ба Зөв” нам төлөөлөгчөө өрсөлдүүлнэ. Сумаа хөгжүүлье гэсэн залуус сумандаа эрх мэдлээ олж авах шаардлагатай юм. Ингэж бид өөрчилнө. Ард түмэн С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзанданг гишүүн болгочихвол бүх зүйл сайхан болох юм шиг яриад сууж байсан. Тэд бүгд гишүүн болсон ч улс орон яагаад сайхан болохгүй байна вэ. Хүн гаргаад сайхан болдоггүйн тод жишээ энэ. Төгс хүн гэж байдаггүй. Харин төгс бодлого гэж бий. Үүнийг улс төрийн нам хийдэг. Тиймээс бид суманд төлөөлөгчтэй болох ёстой. “Үнэн ба Зөв” нам 2020 оны сонгуулийг хараагүй. Манайд төрийн тогтолцоо болохгүй байгаа юм биш. Харин нам нь мафи болсон учраас, мафийн нам төр бариад байгаа учраас. Бид жинхэнэ намыг Улс төрд оруулж ирээгүй байж төр болохгүй байна гэдэг. Бид  жинхэнэ бодлогын намыг гаргаж ирж байгаа. Бид улсаа өөрчилье гэвэл Улс төрийн зөв оролцоо, иргэдийн хандлага чухал. Тиймээс манай намын мөрийн хөтөлбөрийн цөм нь иргэдийн боловсрол, зөв хүн юм.

-Танай намын дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрөө товчхон танилцуулна уу?

Эх орныхоо өнөөгийн байдлыг шинжлэн судалсны үндсэн дээр улс орноо хөгжүүлэх, үндэснийхээ аюулгүй байдлыг ханган бэхжүүлэхэд чиглэсэн алсын хараатай, амьдралд нийцтэй, түмнээ дэмжсэн, төгөлдөржилтийг эрхэмлэсэн төрийн  бодлого хэрэгтэй хэмээн үзэж, Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлоготой нягт уялдан хэрэгжих мөрийн хөтөлбөрөө арван хоёр багц зорилтоор нэгтгэн боловсруулсан. Тэр дундаа хариуцлага, сахилга баттай холбоотой энэ МАН, АН, МАХН-ы хэрэгжүүлж чадахгүй мөрийн хөтөлбөр их бий.  

Жишээ нь: Төрийн өндөр албан тушаалтан авилга хээл хахуулийн хэрэгт холбогдож, тогтоогдох юм бол тухайн хүнийг 3 үеэр нь төрд ажилуулахгүй. Энэ идэж уух шуналтай хүмүүс ядаж өөрийгөө биш юм гэхэд үр хүүхдээ бодох байх. УИХ-ын тогтоол, хууль гаргаж байгаад 1990 оноос хойш төрийн албан ажиллаад 500 сая төгрөгөөс дээш хөрөнгөтэй болсон хүмүүсийг шалгана. Гэх мэт шударга ёсыг тогтоож, улс орны эд баялгийг нийт ард түмэн тэгш хүртээх олон заалт бий

-Нэгэн төрийн бус байгууллага нээчихсэн, залууст лекц уншиж хөдөө орон нутгаар тойрч тав гурван цаас олдог залуу нөхөн сонгуульд нэр дэвших гэж байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд байх шиг. Энэ асуултад  ямар хариулт өгөх вэ?

Улс орноо өрөнд оруулсан, 30 жил хуурсан, Төрөөс хулгай хийсэн гэмт хэрэгтэй хүмүүс Сонгуульд нэр дэвшээд байхад шударга ёсны төлөө тэмцэж яваа ардын хүүхэд яагаад нэр дэвшиж болохгүй гэж. Ер нь 30 жил энэ дарга нар биднийг хоосон үгээр хуураагүй, Улс орноо хөгжүүлсэн бол хэн ч ингээд явахгүй, Хүн бүр л өмнөх ажлаа хийж амжилт, аз жаргал өөд тэмүүлэх байсан. Мууг муугаар хэлээд, шүүмжлээд Улс орон хөгжихгүй гэдгийг цаг хугацаа бидэнд харууллаа. Одоо яах уу? Үнэн сэтгэлээсээ эх орноо гэж байгаа хүмүүс нэгдээд хамтдаа оролцох хэрэгтэй.

-Таны хувьд таван ханатай гэрт амьдардагаа зарлаж, гэрээсээ нэвтрүүлэг бэлтгэдэг байсан. Энэ нь ямарваа нэгэн PR-ийн зорилготой байсан уу?

PR гэх зүйл байхгүй ээ. ТВ10 телевизийн хамт олон намайг  их том мөрөөдөлтэй зөв залуу байна. Өөрийн хүчээрээ хөдөлмөрлөж тэмцэж яваа болохоор танайд хүн хонуулдаг нэвтрүүлэг хийе гэсэн. Тэгээд би нэг ч гэсэн хүнд бодит байдал, зөв мессеж, өөрчлөлт харуулъя гэж бодоод зөвшөөрсөн. Тэр нэвтрүүлэг 2013 онд гарсан одоо хийгдээгүй 4, 5 жил болж байна шүү дээ. Зүгээр л миний бодит амьдрал. Одоо ч тэндээ л амьдарч байна. Бид байгаа зүйл, байгаа амьдралаасаа ичих нь гэдэг бол тэнэг хэрэг. Харин хөдөлмөрлөж, ажиллахгүй атлаа бусдад атаархаад сууна гэдэг  жинхэнэ тэнэг хүний хийдэг ажил байх.

-Сүүлд орон сууцанд амьдарч байгаа гэж сонссон. Үнэн үү?

Үгүй ээ. Миний гэр гэр хороололдоо л байгаа. Монголд хулгай луйвар хийгээгүй бол тийм хурдан өр ширгүйгээр орон сууцанд орох боломж байхгүй байна шүү дээ. Хэ хэ

-Таныг “Үнэн ба Зөв” намын дарга гэдгээр нь хүмүүс мэддэг. Гэвч таны боловсрол мэдлэг, төгссөн сургууль гээд хувийн мэдээлллийг нь төдийлөн мэддэггүй  шүү дээ. Энэ талаараа манай уншигчдад танилцуулна уу?

Боловсрол мэдлэг гэдэг өргөн утгатай. Гадны сургууль төгссөн залуу шууд л боловсролтой болж байгаа юм биш. Тэр тухайн сурсан чиглэлээрээ мэдлэг эзэмшиж л байна. Олон хэлтэй хүн гэдэг Боловсролтой гэсэн үг биш энэ залуу чадвартай өөртөө боломж нээж байна л гэсэн үг. Сайн сургууль төгсөж ирээд өөрийн төрсөн нутгаа ухаж, төрөл сандаа ачлалгүй бол бид түүнийг боловсролтой залуу уул усаа ухах ёстой гэх болов уу? Урвагч, хүн чанаргүй хогийн амьтан гэх болов уу? Боловсрол гэдэг бол Мэдлэг+чадвар+хүмүүжил+ёс зүй+өв соёл+эх оронч+ ажилч хөдөлмөрч байх гэсэн олон шалгуураас бүрдэнэ. Би ХААИС- төгссөн. Ямар сурч хөдөлмөрлөж явсныг тухайн үеийн залуус мэднэ. Ер нь Сүхбаатарыг Ардын хувьсгалыг хийж байхад  чи ямар боловсролтой юм гээд мориноос татаад унгаж явсан тэнэг хүн байхгүй. Харин  эрдэмтэн, баян хүнд байгаагүй эр зоригийг хүмүүс дагаж нэгдээд эх орноо чөлөөлсөн гэж боддог.

-Танай  намыг Ш.Сайхансамбуу санхүүжүүлдэг гэдэг нь үнэн үү?

Тэгж л зарим бичээд, гүтгээд байгаа болохоос тийм зүйл байхгүй. Сайхансамбуу бол манай намыг үүсгэн байгуулсан олон хүмүүсийн нэг. Тэр хүн яг л бид шиг эх орон хойч үедээ санаа зовж энэ МАНАН-тай тэмцэж яваа эгэл хүн.Харин МАН, АН, МАХН төрийн мөнгө, авилгаар санхүүжиж байна. Бид үүний тухай ярих хэрэгтэй.

-Өнөөгийн эрх баригч нам болон Засгийн газрын үйл ажиллагаанд ямар дүн тавих вэ?

Юу ч хийхгүй байгаа болохоор дүн өгч болохгүй байна. Тэд хэлж амласан бүхнийхээ эсрэг явж байна. Үүнийг түмэн олон харж байгаа. Намынхаа дотоод хэрүүлийг Монгол Төрийн дампуурал, ард түмний зовлонгоор сольж байна. Энэ дарга нарын шунал ийм ч олон ард түмний зовлонтой тэнцэх гэж дээ.

-Бидний асуудал юундаа байна?

Доромжлон гутаах үйл нь газар авч байна. Бусдыг гутааж өөрөө юу ч хийгээгүй  байж байгаад шударга зоригтой баатар болох гээд байх шиг. Намайг бага байхад хов зөөх ч юм уу бусдыг шоолох гэхээр л хошууг нь хайруулаар хайр гээд л загнадаг байж билээ. Харин хүний ажил амьдралын алдаа гэмийг шууд хэлсэн хүнийг шударга, зарчим ч гэдэгсэн. Хүний үнэнийг хэлэх, хүн муулах хоёр шал өөр. Хүнийг муулна гэдэг царай муутай, тарган, ядуу, gee хорооллын хүн гэх мэт. Харин үнэнг нь хэлнэ гэдэг амлаад хийгээгүй, ажил хийх боломжоо ашиглаж чадаагүй тухай яриа. Бид 30 жил ард түмнийг хуурч мэхэлж байгаа хүмүүсийн үнэнийг хэлж, ард түмний ой санамж болж байгаа. Үнэндээ  буруу ойлголттой, хөлсний бичээч нараас болж Монгол улсад Эдийн засгийн хямрал үүсээд байна гэхээс илүү Эв нэгдэлгүйн хямралд нүүрэлчихээд байна. Та нар асуудлыг хамтдаа шийдэх гэхээс илүү асуудлаар далимдуулж албан тушаал хайдаг башир арга сураад ч байх шиг. Улсаа хөгжүүлэхэд сөрж зогсоодог нөгөө талаас илүүтэй алдааг нь засаад өгдөг анд хэрэгтэй байна. Бид тийм л улс төрийн хүчин байна. Монголчууд бид бүгдээрээ хэлэлцвэл буруугүй бүлээн усаар угаавал хиргүй гэдэг болохоос Бурууг бусдадаа өгөөд бужигналдаад бай гэж хэлдэггүй. Бид олон түмэнд үнэнийг хэлээд зөв хүмүүсийг нэгтгэсэн том хүчийг бий болгож чадна.

-Таны бодлоор бид хэрхэн хүчтэй болох вэ?

Бид чинь цөөхөн ард түмэн. Хааяа бодох л юм. 3 сая дахь иргэнээ хүлээж авлаа.  Бид гурван сая хүрлээ гээд л байна. Гэтэл бид одооных шигээ хүний үнэнийг биш зүгээр л нэгнээ гутааж, харлуулж хэлдэг хэвээрээ явах юм бол  гурван сая болоод яах ч билээ. Харин бид 2.000.000-лаа ч гэсэн өөр хоорондоо эвтэй найртай байж үйлээ хийж нэг нэгнээ дэмжээд явах юм бол 20.000.000 сая 2 тэрбум хүнээс хүчтэй байна. Бид бодох ёстой яагаад биднийг өөр хооронд нь хэрэлдүүлээд байна гэдгийг. Үүнийг нь яагаад улс төр гэж нэрлээд байна гэдгийг. Хамгийн сайн ажил хийж чаддаг хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн чинь бусдын ажлын алдааг нь засаад хамтран үйл хийдэг хүнийг хэлнэ гэсэн байдаг. Бид Тийм л нам байна. Бид Монгол хүндээ боломж олгосон төрийг бий болгохын төлөө зүтгэнэ

-Уншигч түмэнд хандаж юу хэлэх вэ?

Монгол хүн гудамжинд Монгол хүний нэрийг барьсан харь сэтгэлтэнгүүд ордонд байхад бид бууж өгөхгүй бас шантарч болохгүй. Бидний ард мөнгөөр баян хүн биш Монголоо хөгжүүлэх юмсан гэсэн сэтгэлээрээ баян хүмүүс байгаа. Тэд залуус дуугар, залуус зоригтой бай гэж хэлдэг бид энэ үгнээс нь урам авдаг. Энэ үед эх орончид шоронд орж эрдэмтэн мэргэд Эрээний хувцаснаас илүү хямдхан болж байна. Хүмүүс өөрчлөх юмсан гэж хэлдэг. Бид хэлье!!! өөрчлөхийг хүсэж байгаа хүн та өөрөө өөрчлөгдөөд өгөөч. АН,МАН хоёр хэрэггүй Монголыг минь хөгжүүлэхгүй гэдэг атлаа сонгууль болохоор л очоод энэ хоёрыг сонгож саналаа өгдөг хүн та өөрөө өөрчлөгдөөд өгөөч!!! Амаараа л ард түмэн гэж дуугарч ачир дээрээ авилга авч баяждаг ах эгч нар минь одоо боль. Та өөрийн үр хүүхэд төрөл садангаа энэ нийгмээс тусгаарлаж чадахгүй. Хүссэн хүсээгүй ч тэд чинь бидэнтэй, бидний үр хүүхэдтэй амьдарна. Таны үр хүүхэд ач гуч чинь том болоод өөрийнхөө үеийн олон залуусаас хайртай хүнээ сонгоод суухад тэр нь зөв хүмүүжилтэй  жаргаах ухаантай хүн байвал ямар сайхан бэ? Бид ийм л нийгмийг бүтээчих юм бол үр хүүхдээ буруу хүнтэй суулгахгүй гэж хайр дурлалд нь хориг тавихгүй бас зовоохгүй шүү дээ. Улс төр хийнэ гэдэг чинь яг үнэндээ өөрийн хүүхдийн жаргалтай амьдрах нийгмийн төлөө хийх тэмцэл шүү дээ.

Урин дулаан ирэхийн цагт уулийн бэл нь түрүүлж ногоорох нь уу орой нь түрүүлж ногоорох нь уу гэсэн сайхан үг бий.  Монголын заяа буян их. Бидэнд гундах нэг өдөр байхад мандах мянган өдөр бий. Танд баярлалаа 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

12
8
1
1
close