Хятадад Чингис хаан төрнө
  #babo   ДЭЛХИЙ   2018-01-31 12:07:52

АНУ болон Хятадын хамтарсан "Чингис Хаан" түүхэн фантази кино хийгдэхээр болсон тухай мэдээлэл аль 2014 оноос дэлхий нийтэд цацагдсан. Өнөө жил олон нийтэд хүрэхэд бэлэн болчихсон нээлтийн хөшиг нь хятад далбааны өнгөөр намирч байгаа. Тус киног мөн дэлхий нийт ч чих тавин хүлээж буй. Дээрх зураг бол тус кинод Чингис хааны дүрийг бүтээсэн Чан овогт жүжигчин залуу аж.

Чингис хаан киноны төсөлд  Хятадын кино урлагийн үндэсний сан, Холливүүдийн “Film Development Grouр”, Өвөрмонголын Хөх хотод төвтэй “Shiqi Group” хамтран оролцож буй. Тус кинонд хятад үзэл санаа нэвт шингэнэ гэдгийг хөрөнгө оруулагчдаас нь мэдээлсэн удаа бий. Дахин сануулъя, төсөлд хамтран хөрөнгө оруулж буй Хятадын "National Film Capi¬tal" компанийн ерөнхийлөгч Ван Гуовэйн "Киноны зохиол нь цэвэр хятад байна, суурь санаа нь мөн хятад байна." гэж хэлснийг "China Daiiy" сонин хэдэн жилийн өмнө иш татаж байж. Тэгэхээр Хятадууд Чингис хааныг маань яг ийм хүн байсан гэж гүтгэхэд хэдийн бэлэн болжээ. Саяхан Оросууд Бат хааныг яаж харуулснаас ч илүүтэйгээр "таниулах"-д аль хэдийн бэлэн болсон гэсэн үг.

  Дэлхий нийт Чингис хааныг олон дүр төрхөөр мэддэг болсон. Мэдээж кино урлагаар дамжуулаад шүү дээ. Сүр дуулиан, хэрүүл тэмцлийн дор УГЗ кино найруулагч Л.Эрдэнэбулган гуайн найруулсан "Үхэж үл болно Чингис хаан" кино яагаад олон нийтэд тэр бүр хүрэхгүй байгаад гайхаш төрнө. Уг нь бол Үндэсний баяр наадам, цагаан сар гээд үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрөөр уг кино түлхүүхэн гарч байвал тустай сан. Бүтээл гэдэг талаасаа, түүхэн кино гэдэг утгаараа, уг кинонд дүр бүтээсэн уран бүтээлчид, киноны зохиол, хэл найруулга гээд авах юмтай, өгөөж ихтэй л уран бүтээл санагддаг. Одоо тун удахгүй "хятад" Чингис дэлгэцэнд гарч үр хойчийн маань тархи руу дайралтаа хийнэ. Харамсалтай нь түүнийг эсэргүүцэх дархлаа бүрэн суугаагүй хүүхдүүд хэрхэн хүлээж авах бол!!!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
3
2
1
1
close