ҮНЭН БА ЗӨВ намын залуучууд өнөөдрийн жагсаалын үнэн төрхийг тайлбарлав
  #   ОНЦЛОХ МЭДЭЭ   2018-02-01 15:45:28

Ардчилсан намаас зохион байгуулсан "Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал" өнөөдөр болж өнгөрлөө. Тэд татварын нэмэгдэл, шатахууны үнээс үүдсэн үнийн өсөлтөд хэн хариуцлага хүлээх вэ, эдийн засаг өссөн гэчхээд яагаад энэ өсөлт иргэдэд мэдэгдэхгүй байгаа вэ гэх зэрэг асуудлыг тавьж жагсаж байгаа аж. 

Энэхүү жагсаалыг О.Магнай, С.Эрдэнэ, Ж.Батзандан тэргүүтэй улс төрчид, мөн МАХН, "Амлалт нэхэх ард түмний холбоо", "Зон олны Нам" удирдан явуулж байгаа аж. Эдгээр намын удирдлагууд жагсаалд оролцож буй хүмүүсийг автобусаар зөөж, мөнгө төгрөгийг нь хүртэл өгөөд амжжээ. Жагсаалд оролцож буй хүмүүсийн дунд "Хамгийн доод тал нь 20 мянга төгрөг, тэрнээс дээшээ мөнгө өгвөл жагсана" гэдэг яриа хүртэл газар авч байгаа. 

Харин энэхүү жагсаалыг олон түмэн өөрийн цахим хаягаараа эсэргүүцээд эхэлжээ. "АН, МАН хоёулаа адилхан, битгий шоу хий" гэх мэтчилэн үгийг бичиж байна. Улс төрийн жинхэнэ нам болох  "Үнэн ба Зөв" намын залуус Ардчилсан намын жагсаалыг "Хулгайч хулгайчаа бариарай жагсаал" гэж нэрийдэн facebook-р эсэргүүцлээ илэрхийлэв. 

Тэд хэлэхдээ "АН үгийн сан нь өөрчлөгдсөн ч удмын сан нь өөрчлөгдөхгүй ээ. АН-ыг эрх барьж байхад, МАН дөрвөн жилийн өмнө яг ингэж жагсаж байсан. Ард түмний амьдрал хэцүү байна. Сонгуулийн хар машин луйвар хийж байгаа гэж жагсаж байсан. Энэ хоёр нам ард түмнээр тоглож ханалаа" гэж эсэргүүцлээ. 

Үнэний дуу хоолой болж яваа "Үнэн ба Зөв" намын залуус бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалыг эсэргүүцсэн бичлэгийг хүргэж байна. 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

6
2
close