Тайваны тагнуулд мэдээлэл дамжуулж байсан хоёр албан тушаалтныг баривчилжээ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрынхан яг нэг сарын өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Голомт хотхоны” “С” байранд тусгай ажиллагаа явуулж, гадаадын иргэийг баривчилсан нь тухайн үедээ дуулиан тарьж байсан.

Манай улсад суурьшин тагнуул хийж байсан тэр иргэнийг улс орны нүд, чих болсон ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрынхан нэлээд удаан судалж, байж нотлох баримтынх нь хамтаар баривчилснаас хойш хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, улс төрийн олон дуулианд дарагдаад байгаа билээ.

Нийслэлийн Прокурорын газраас М, А, В нарыг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д засан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж, улмаар шүүх тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Хэдийгээр тагнуулын байгууллагынхан ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа ч хэд хэдэн эх сурвалжаас авсан мэдээллээр уг хэрэгт холбогдсон манай улсын хоёр иргэн нь төрийн албан тушаалтан байсан аж. Тэд хоёр жил орчим гадаадын иргэнд мэдээлэл дамжуулж байсан нь тодорхой болсон гэнэ. Харин тэдний мэдээллийг хүлээн авч цааш нь дамжуулдаг байсан Ван овогт нь Тайванийн тусгай албанаас суурьшсан хүн гэдэг нь батлагдаж буй аж.

Тайванийн тусгай алба манай улсад тагнуулаа суулгаж, мэдээлэл авах ямар нэг сонирхол байдаг бололтой. Өмнө нь Д.Чинбаяр, З.Пагамжав хэмээх манай тусгай албанд мэдээлэл дамжуулж байсан хэрэгт ял шийтгүүлсэн билээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close