Ханиад хүрэхэд ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй вэ?

Бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн

Химийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн нь маш олон консервант, будагч бодис, транс тос, давс, элсэн чихэр агуулсан байдаг учир  илүүдэл жин үүсгэхээс гадна эрүүл мэндэд ноцтой хор хөнөөлийг учруулдаг. Үүнд: чипс, хиам, төрөл бүрийн сүмс, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт багтана.

Амтлагч

Хэрвээ таны хоолой өвдөж байвал самар, карри, хар чинжүү болон бусад амтлагчийг хэрэглэж хэрэггүй. Харин цагаан гааг хэрэглэж болох бөгөөд цагаан гаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, хөлс ялгаруулдаг юм. 20-40 грамм цагаан гаан дээр халуун ус хийгээд дээрээс нь зөгийн бал эсвэл нимбэг хийж цай шиг ууна.

Шарсан хоол

Хэрвээ та өвчтэй байгаа бол шарсан хуурсан хоолноос татгалзаарай. Шарсан хоол нь илчлэг ихтэй төдийгүй маш удаан боловсордог. Үүнээс гадна таны дархлалын системд муугаар нөлөөлөх болно.

Жүрж

Жүржийн шүүс, жүрж хэрэглэх нь ханиад тусахаас урьдчилан сэргийлж чадах ч туссан хойно нь нөлөөлөх нь юу л бол.  Их ачаалалтай ажилладаг хүмүүс их хэмжээний хүнсний ногоо, жимс жимсгэнэ, С амин дэм агуулсан хүнсний бүтээгдэхүүн идэх хэрэгтэй байдаг  бөгөөд үргэлж жүрж хэрэглэж байсан тамирчид ханиад тусахдаа хөнгөн тусаж байжээ.

Үүнээс гадна жүрж нь хавдрын эсрэг, зүрх судасны өвчний эсрэг үйлчилгээтэй учир жүржнээс татгалзах хэрэггүй.

Хоолой өвдсөн үед бэрсүүт жимсийг хэрэглэхийг хориглож байгаа бөгөөд үүний оронд амтат гуа, киви, гадил, тоор зэрэг жимсийг идэх нь үрэвслийг намдаах үйлчилгээтэй. Ялангуяа шар киви маш сайн гэнэ.  Шар кивиг хэрэглэх нь өвчний хүндрэлийг багасгаж, амархан эдгэхэд тустай гэдгийг эрдэмтэд баталжээ.

Хүн орхоодой

Өвчин туссан үед төрөл бүрийн ургамлыг ашиглаж богино хугацаанд хурдан эдгэх хүсэл төрдөг билээ. Ийнхүү Echinacea хэмээх ургамлыг ханиад эмчлэхэд хамгийн түрүүнд ашигладаг боловч бодит байдал дээр хүн орхоодой болон бусад төрлийн ургамлууд ханиаданд тусгүй гэнэ.

Хамгийн сайн үр дүнтэй эмчилгээ бол зөгийн бал юм. Орой унтахын өмнө зөгийн бал ууж байсан хүүхдүүдийн ханиад эрчимтэй багасаж байсан аж.

Үүнээс гадна зөгийн бал нь нянгийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд гэдэсний савханцар, стафилококк тусахаас сэргийлдэг байна.

Сармис

Ханиад хүрэх үед сармис хэрэглэдэг нь уламжлал болсон боловч ханиадыг баталгаатай эмчлэнэ гэдэг нь тодорхойгүй.  Гэтэл үнэн хэрэгтээ ханиад байгалийн гаралтай антиоксидантууд  кверцетин илүү сайн үйлчилгээтэй юм байна. Энэ нь брокколи, байцаа, улаан сонгино, улаан алим, цангис, нэрс,  хад, ногоон цай зэрэгт агуулагддаг аж.  Кверцетин нь ханиад эмчлээд  зогсохгүй, вирусийн гаралтай нянг, халдварт нян болохоос урьдчилан сэргийлдэг.

Согтууруулах ундаа

Ханиад хүрсэн үед согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй. Согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх нь дархлалын системийг муутгаж, өвчлөлийг эдгэх хугацааг удаашруулдаг.  Согтууруулах ундааг тогтмол хэрэглэдэг хүмүүс өвчинд их өртөмтгий байдаг гэнэ.

 

 

 

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close