Авлигатай тэмцэх сэдвээр зохион байгуулагдсан сургалтын үеэр хулгай хийж байгаад баригджээ
  #Зангиа   ДЭЛХИЙ   2018-11-20 11:11:54

Румын Улсын Вылча мужийн дарга зочид буудлын гутал цэвэрлэгч төхөөрөмж хулгайлж байгаад хяналтын камерын бичлэг дээр бичигдсэн байна.

Ингэхдээ тэр тухайн үед байгууллагын хэмжээнд авлигатай тэмцэх, төрийн өмч асуудал сэдвээр зохион байгуулагдсан сургалт оролцож байжээ.

Уг бичлэг дээр тэр ойролцоогоор 107 еврогийн үнэтэй төхөөрөмжийг цахилгаанаас нь салган авч, лифтэнд сууж байгааг бичжээ.

Энэхүү асуудлыг тэрээр "Наргиан болгон бусдад хожигдоод ингэх шийтгэл авсан юм" гэж тайлбарласан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close