ОХУ-ын Агаар сансарын хүчний Су-25 дайрагч онгоцтой холбоотой зарим мэдээг тоймлов.
  #Зангиа   ДЭЛХИЙ   2018-11-20 11:47:16

2-р Сарын 3-ны өдөр Сирийн Идлиб мужид байлдааны даалгавар гүйцэтгэж яваад босогчдын зөөврийн гар пуужинд оногдон сүйрсэн ОХУ-ын Агаар сансрын хүчний Су-25 дайрагч онгоцтой холбоотой зарим мэдээг тоймлов. Үүнд

ОХУ-ын Агаар сансрын хүчний нисэгч, хошууч Роман Филиппов катапулт хийн аюулгүй газардсан төдийгүй өөрт байсан гар бууныхаа сумыг дундартал тулалдсаны эцэст өөр дээрээ гар бөмбөг тэсэлж амиа алдсан байна. 
“Хошууч Роман Филиппов эцсийн амьсгал хураах хүртлээ хүч тэнцвэргүй тулалдсан. Хүнд шархдан, алан хядагчийн бүслэлтэд орсныхоо дараа алан хядагчид хэдэн арван метрийн зайд ойртон ирэхэд Оросын офицер гранат дэлбэлсэн” хэмээн Батлан хамгаалахын яамны мэдэгдэлд онцолжээ. 
Энэ үйл явдлын дараахан цахим ертөнцөд амиа алдсан нисгэгчийн амьдралын сүүлийн мөчийг харуулсан дүрс бичлэг тархсан юм. Дүрс бичлэг дээр Оросын нисгэгч Филиппов “Май та нар, үүнийг залуусынхаа төлөө” гэж хашхиран гранат дэлбэлжээ. 
Дөнгөж 33 насандаа алан хядагчидтай тулалдан амиа алдсан Роман Филиппов Краснодарын Цэргийн нисэхийн дээд сургуулийг төгсжээ. Түүнийг нисэхийн хороо болон эскадрильдээ нэр хүндтэй, ирээдүйтэй, зоригтой нисгэгч байсан гэж удирдлага нь өгүүлсэн байна. Нисгэгч гэрлэсэн бөгөөд 4 настай охинтой байжээ. 2-р сарын 5нд Оросын баатар цолоор нэхэн шагнасан байна.
Нисэгчээ алдсан ОХУ Идлиб мужид өгөх агаарын цохилтоо эрс эрчимжүүлсэн бөгөөд зарим мэдээгээр онгоцны сүйрлийн дараахан 30 орчим босогч амиа алдсан бол босогчдын хяналтад байгаа зарим хотод цөөнгүй барилга байгууламжийг газартай нь тэгшлээд байгаа аж..
ОХУ СУ-25 онгоцыг газар-агаар ангиллын зөөврийн гар пуужингаар сөнөөсөн гэж үзэж байгаа тул босогчдын гарт энэхүү зэвсэг хэрхэн яаж очсоныг туйлын ихээр сонирхож байгаа бөгөөд Сирийн тусгай хүчнийхэн Су-25 осолдсон газар руу очихоор оролдож байгаа аж.
АНУ Сири дахь дайсагнагч талуудад манай талаас дээрх зэвсгийг албан ёсоор нийлүүлээгүй гэж мэдэгдэж байгаа бол зарим эх сурвалжууд Украинаас энэхүү зэвсгийг нийлүүлсэн байж магадгүй гэж таамаглаж байна.

Энэ үйл явдлын дараа Оросын нисэх хүчин Сирид байгаа Су-25 дайрагч онгоцуудаа эргүүлэн татаж нэмэлт сайжруулалт хийж тоноглож эхэлсэн байна. Шинэчлэн сайжруулсан Су-25СМ3. Дээд өндөр нь 10,000 метр, шатахуун цэнэглэхгүйгээр нисэх алслал нь 1850 км, хиймэл дагуулын чиглүүлэгч "ГЛОНАС", пуужингаас найдвартай хамгаалах "Витебск" систем, РЭБ-ээр  тоноглогдсон. Хурд нь 1200 км/ц хүртэл нэмэгдсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close