У.Хүрэлсүх: Намаа цэвэрлэх цаг болжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо Төрийн ордон дахь өрөөндөө мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр “Би УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн нь үнэн. 60 тэрбумын бичлэг үнэн. Тэр яриаг М.Энхболд хэлсэн нь үнэн. Нийслэл хотын газрыг зарсан нь ч үнэн. Би МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг албан тушаалаа  өгөхийг шаардсан. Энэ  хүн бүлгийн гишүүдээ эв нэгдэлтэй байлгаагүй. 60 тэрбумыг хамгаалсан. Мөн Хотын даргыг ажлаа өгөхийг шаардсан. Өнөөдөр шийдвэрлэх байх. Энэ хүн ажлаа хийж чадахгүй нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. Энэ хүмүүс Монголын төрийн удирдаж болохгүй. Бид багын найз. Гэхдээ би найзаа бодох уу эсвэл улсаа, ард түмнээ бодох уу гэдэг сонголтын өмнө ирээд байна.

Өөрчлөлт, шинэчлэлтийг ард түмэн хийхийг шахаж шаардаж байна. М.Энхболд гэдэг хүнийг эрх мэдлээс нь салгах цаг болсон. УИХ-ын даргыг огцруулах цаг нь болсон. Парламентыг шударга, зангарагтай хүн удирдаасай гэж бодож байна.

Одоо “60 тэрбум”, “Стандарт” банкнаас авсан зээлийн асуудал, Бондуудаас мөнгө авсан, ЖДҮХС-аас зээл авсан гэх хэргүүдийг шалгаж байгаа.  Ард түмэн шударга ёсыг хүсч байна. Энэ дагуу би энэ хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлсөн.

Намаа, төрөө цэвэрлэх цаг болсон. Төрөө цэвэрлэх хүн нь би юм байна. Надад эрх мэдэл, эрх зүйн орчин дутаж байгаа. Гэхдээ би шударга ёсыг олон түмэнтэйгээ хамт тогтоож чадна.  УИХ-ын 27 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсгийгзурсан. Тэр хүмүүсийг сайн хараарай. Миний тэмцэл улам хурцдах болно. Үүнээс цааш хугацаа алга. Эр зориг гаргаж ажиллах хугацаа алга. Ард түмнээрээ зориглох хэрэгтэй. Би Үндэсний аюулгүй байдлыг хангах ёстой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Тиймээс долдугаар сарын 1-ны өдөр шиг үйл явдал болоосой гэж хүсэхгүй байна. Би парламентын засаглалыг дэмждэг. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй. Гэхдээ өнөөдрийн парламентын засаглалыг засаглалыг төгөлдөржүүлэх ёстой.

ЖДҮХС-аас зээл авсан хүмүүстэй хариуцлага тооцож байгаа. Албан тушаалаас нь чөлөөлж байгаа. Гэхдээ хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Хууль хяналтын байгууллагаар шалгаж дууссаны дараа холбогдох хүмүүст нь дахин хариуцлага тооцох болно.  

Зээл авсан хүмүүсийг ард түмнээсээ уучлалт гуйж, зээлсэн мөнгөө эргүүлэн төл гэсэн. Засгийн газрын дэргэдэх тусгай 26 санд шалгалт оруулна. Үнэхээр угжирсан асуудлууд гарч ирж байгаа. Сангуудын мөнгийг ажил хийж буй ард түмэнд өгөх болно. Ажил хийгээд ядарсан зүдэрсэн хүмүүсийг дэмжих ажлыг хийнэ. Надад улс төржих, намжирхах сонирхол алга. Ард түмнээ гэсэн сэтгэлтэй улс төрийн намуудыг нэгдэж нийлээсэй гэж бодож байна. Шударга бусын хонгил байдаг нь үнэн юм байна. Шударга бусын хонгилд би өөрийн биеэрээ  явж  байна. Удахгүй 11 сарын 26-ны өдөр  улс төр ярихааас өөр аргагүйд хүргэж байна.

Томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж дуусах гэж байна. Энэ цаг үед би ажлаа хиймээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close