АНУ-ын 41 дахь ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш Техас мужийн өөрийн эдлэн газартаа нас баржээ.
  #Зангиа   ДЭЛХИЙ   2018-12-03 14:18:55

АНУ-ын 41 дахь ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш Техас мужийн өөрийн эдлэн газартаа нас баржээ. Энэ талаар түүний том хүү, 43 дахь Ерөнхийлөгч Жорж Уокер Буш өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Жеб, Нил, Марвин, Доро болон бидний хайрт аав амьдралынхаа 94 жилийг ардаа орхин нас барсныг мэдээлж байна. Эцэг Жорж Буш өв тэгш үзэлтэй хүн төдийгүй хөвгүүд болон охид нь мөрөөдөж болох хэмжээний сайн эцэг байлаа. Бушийн гэр бүлийн бүх гишүүд бидний эцгийг дэмжиж ирсэн бүх хүмүүст, иргэддээ талархсанаа илэрхийлмээр байна” хэмээн мэдэгджээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Ж.Буш бөмбөгдөгч онгоцны нисгэгч байсан юм. Тэрбээр хожим нь Йелийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд газрын тосны бизнесийг ажилттай эрхэлж байсан нэгэн. Улс төрд ормогцоо НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч% Тагнуулын төв газрын дарга, дэд ерөнхийлөгчийг хашиж байв.

Сүүлийн жилүүдэд Америкийн 41 дэх Ерөнхийлөгч асны эрүүл мэндийн байдал муудсаар байсан юм. Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард цусны халдвар өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба тэр цагаас хойш түүний биеийн байдал сайжирч байжээ. Түүний эхнэр Барбара Буш долоон сарын өмнө таалал төгссөн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close