Гал түймрийн тоо, хохирлын хэмжээ өсчээ
  #Зангиа   НИЙГЭМ   2018-12-06 10:20:06

Он гарсаар улсын хэмжээнд 11 дүгээр сарын байдлаар 3455 удаагийн объектын гал түймэр гарч, 15.8 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин түймрийн улмаас  66 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1547 гэр орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 1.05  хувиар, учирсан хохирлын хэмжээ 42.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.


Нийслэл хотод нийт 2288 удаагийн гал түймэр гарч, 4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1167 удаагийн гал түймэр гарч, 10.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close