МАРГААШ: Засгийн газар, хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдэхгүй байсаар хойшлуулсан юм. Үндсэн хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдолд долоо хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцэх учиртай. Энэ  хугацаа маргааш дуусгавар болох билээ.

Мөн маргааш Нийслэлийн засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь огцруулах МАН-ын Удирдах зөвлөл, намын даргын өгсөн чиглэлийг хүлээн авах эсэх асуудлыг НИТХ-аар хэлэлцэнэ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close