А.ОТГОНБААТАР: МАНАН-ЫН НАЙРУУЛСАН ЖҮЖГИЙГ ТӨГСГӨХ ЦАГ НЬ ИРСЭН
  #Зангиа   УЛС ТӨР   2019-01-08 13:36:06

Монголчуудын хамгийн эмзэг хөндүүртэй цэг нь яах араггүй ядуурал, ажилгүйдэл болоод байна. Тиймдээ ч МАН, АН-ын удирдлагууд ард иргэдэд худал амлалт өгөн төрийн эрхийг 29 жил барихдаа, жил бүр цалин тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ, иргэдийн орлогыг 2 дахин нэмэгдүүлнэ гээд гоё амлалт өгсөн. Гэвч хөрсөн дээр буусан зүйл байхгүй ч дахин 2020 оны сонгуульд хүч үзэх гэж байгаа нь байж боломгүй юм. Учир нь МАНАН-ын бүлэглэл өөрсдийн идээ бээрээ дийлэхээ байж бүгдийг мөнгөөр шийдэж жагсаал цуглаан зохион байгуулж, хөлсний бичээч хөлсөлж, 60 тэрбумаар тахил өргөн дахин 2020 оны сонгуульд олонх болохыг зорьж байгаа. Тэдний жүжгийн голд дүрд Л.Оюун-Эрдэнэ, Батзандан, Нямбаатар, Болд гээд гар хөлийн үзүүрт гүйдэг хэдэн нөхдүүд байгаа бол найруулагчаар нь HERO-гийн Баатар ажиллаж байна. Тэдний зорилго олныг хамарсан жүжиг тавьж, түүндээ иргэдийн татан оролцуулж дараагийн сонгуулийнхаа нүхийг малтаж байгаа нэг арга юм. МАНАН-ын ярьж байгаа эх орон ард түмнээ бодсон шударга ёс тогтоох гэж хад мөргөж байгаа тэмцэл ерөөсөө байхгүй. 2016 оны сонгуулиар 1 гуталтай гарсан МАН-ын 64 гишүүд хөлдөж үхэхийн даваан дээр  2 хуваагдаж амь тэмцэж байгаа арга ядсан хэлбэр юм.Шударга ёс, эрх чөлөө гэдэг өөрөө ирдэггүй тэр тусмаа хэн нэгэн авчирч өгдөггүй. Зөвхөн бид өөрсдөө хүлээж суух биш тэмцэж олох ёстойг 29 жилийн дараа л ойлгож байна.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

2
4
3
1
close