ГОВЬСҮМБЭР - ХҮҮХДИЙН ОВОО

Говьсүмбэр аймгийн Чойрын богд ууланд байх овоо бөгөөд урд нь цагаан овоо хэмээн нэрлэгдэж байжээ. Ийнхүү нэрлэдэг байсны учир нь Чойрын богд уулын орчинд байх хад чулуун дунд зөвхөн энэ чулуу цагаан өнгөтэй ажээ. Одоо бол хүүхдийн овоо хэмээн нэрлэх бөгөөд энэ овоонд очсон хүүхэдгүй гэр бүлүүд сүслэн мөргөж нэг овоо босговол үр хүүхэд заяана хэмээн ярилцдаг. Тийм учраас эргэн тойронд нь олон жижиг овоо байдаг байна. 

Мөн эцэг эхчүүд үр хүүхдээ дагуулан очиж энэхүү цагаан овоонд мөргүүлэн тойруулж хүүхдийнхээ аз жаргалтай амьдрал, буян заяаг нь даатгадаг байна. Ийнхүү эрчүүдийн шүтээн цог хийморийн бэлгэдэл Дагвасүндэл бурхан, урт наслуулах ерөөлт бурхан Цагаан дарь эх, хүүхдэд ээлтэй Цагаан овоо гурав нь Чойрын богд уулнаа аливаа гэр бүл батжихын бэлгэдэл болон оршиж байдаг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close