МУ-ын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржыг шалгахыг Ерөнхийлөгч Х.Баттулга шаардлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.01.16/ Прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд хандан "Тавантолгой ордыг 2015 онд гадаадын компанид шилжүүлэх оролдлого хийсэн төрийн өндөр албан тушаалтнуудыг прокурорын байгууллага шалгах шаардлагатай байна" гэв. 

Тэрбээр "Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн ордын тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилийн хугацаатайгаар, хууль бусаар өгөх гэж байхад нь 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг тухайн үеийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зохион байгуулсан. Гүйцэтгэх ажлыг нь 1996 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан М.Энхсайхан хийсэн. Төрийн хөрөнгөөр  нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэсэн асуудлыг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Энэ асуудлыг шалгана уу" гэлээ.

Уг уулзалтын үеэр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Эдийн засаг, санхүүгийн удирдлага хариуцсан Тэргүүн дэд захирал Б.Жаргалсайхан  энэ асуудлаар мөн товч мэдээлэл өгсөн. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар 179 хуудас бүхий баримтыг Улсын Ерөнхий прокурорт өгөв. 

Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Бидний хурал, зөвлөгөөнд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байгаад баяртай байна. Монгол Улсын хуулийн дагуу би шударга ажиллана. Хэн нэгний хүсэлтээр хэн нэгнийг хэлмэгдүүлэхгүй, хариуцлагаас мултлахгүй гэдгээ хэлэхийг хүсч байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

13
5
close