ИХ БРИТАНИ мөнгө угаахтай тэмцэх арга хэмжээгээ эрчимжүүлжээ
  #Золбоо   ДЭЛХИЙ   2019-03-11 14:13:13

Их Британи Улсын Засгийн газар Санхүүгийн үйлчилгээний тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, тус улсын харьяа татварын чөлөөт бүс гэж нэрлэгддэг тусгаар улсуудаас ил тод байдлаа нэмэгдүүлэхийг шаардах гэж байгаа юм байна.

Уг хуулийн дагуу Жерси, Гернси, Мэн Арал зэрэг санхүүгийн том төвүүд жинхэнэ эзэмшигчдийнхээ мэдээллийг 2020 оны 12-р сараас өмнө олон нийтэд ил болгох юм.

Гэвч энэхүү тусгаар улсууд тэдний Үндсэн хуулиар зохицуулагдсан өөртөө засах засаглал, хараат бус байдлыг Их Британи зөрчиж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж шүүмжилжээ. Тухайлбал, шинэ хуулиар эдгээр орнуудад Их Британий бүртгэлийн нэгж байгуулагдах ажээ.

Түүнчлэн өнгөрсөн даваа гарагт Хатан хааны Татвар, гаалийн газрын мэргэжилнүүд үл хөдлөх хөрөнгийн арилжааны компанийг удаан хугацаанд шалгасны үр дүнд мөнгө угаахтай тэмцэх зохицуулалтыг зөрчсөн нь тогтоогдсон тул 215 мянган фунтаар торгосон тухайгаа мэдээлсэн байна.

Энэхүү байгууллага нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд 5000 гаруй шалтгалт хийж, 655 торгууль оногдуулж, гэмт хэргээс олсон 40 сая фунтыг хураан авчээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close