Шунахайн сэдлээр төрсөн эгчийгээ хөнөөсөн этгээдийн шүүх хурал болж байна
  #Золбоо   НИЙГЭМ   2019-03-13 15:11:03

Шунахайн сэдлээр төрсөн эгчийгээ хөнөөж, галдан шатаасан гэх этгээдийг шүүх хурал өнөөдөр БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагаас эхэлсэн байна. Хэргийг эргэн сануулахад, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 21-нд БЗД-т байрлах "Саруул" хотхонд гал гарч, 27 настай эмэгтэй амиа алдсан байдалтайгаар олдсон байдаг.

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба шуурхай ажиллаж, хэрэгтэнг баривчилсан. Хэргийг талийгаачийн төрсөн дүү 19 настай Б нь шунахайн сэдлээр амь насыг нь хөнөөж, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд гэрт нь гал тавьсан гэх мэдээлэл байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close