Монголын хоёр иргэн Польшийн хил нэвтрэх гэж байгаад баригджээ
  #Золбоо   НИЙГЭМ   2019-03-14 15:49:47

Энэ сарын 12-нд Беларусь, Польшийн хилээс нэг километр зайд Монгол иргэд хил нэвтрэх гэж байгаад баригдсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 28 настай эрэгтэй, 25 настай эмэгтэй хууль бусаар хил нэвтрэн, Польшид очихыг завдсан тухай Беларусийн Хил хамгаалах албанаас мэдээлсэн байнаа.

Тэднийг нутгийн иргэдийн мэдээллээр баривчилсан бөгөөд Гродногийн Хилийн цэргийн түр саатуулах байранд хорин, мөрдөн шалгаж буй ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close