Гишүүдийн хурууны хээгээр санал өгөх төхөөрөмжийг суурилуулан, туршиж байна
  #Золбоо   УЛС ТӨР   2019-03-14 15:50:34

УИХ-ын чуулганы 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр гишүүд ирц, саналаа хурууны хээгээр өгдөг байх заалт оруулсан байдаг. Үүний дагуу ирэх дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх хаврын ээлжит чуулганаас эхлэн УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэхээр болж, төхөөрөмжийг суурилуулжээ. Одоогоор уг төхөөрөмжийг турших туршилтын ажлыг хийж байгаа бөгөөд тун удахгүй албан мэдээллийг олон нийтэд өгнө гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close