Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын эвдрэлийг засч эхэлнэ
  #Золбоо   НИЙГЭМ   2019-03-14 15:52:44

Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад хотыг холбосон хатуу хучилттай замын эвдрэл сүүлийн үед иргэдийн бухимдалыг багагүй хүргэж байгаа. Энэ онд эдгээр замын засварын ажилд 1,263,950,000 төгрөгийг баталж, “Авто замын машин механизм” ХХК засварын ажлыг дөрөвдүгээр сараас хийж гүйцэтгэхээр болоод байгаа аж. Энэхүү хөрөнгөөр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн улсын чанартай хатуу хучилттай авто замын засварын ажилд 303,060,000 төгрөг, Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын засварт 960,890,000 төгрөг зарцуулахаар хуваарилжээ.

Харин Мандалговь-Даланзадгад чиглэлийн 87-107 км авто замын хооронд гарсан эвдрэлийг засвар арчлалтын хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй байгаа тул 9,3 тэрбум төгрөгийн төсвийг боловсруулж, Зам тээврийн хөгжлийн яам болон Зам тээврийн хөгжлийн төвд хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтийг хүргүүлээд байгаа ажээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close