Тройкагийн мөнгө угаасан хэргийг кремлин үгүйсгэв
  #Золбоо   ДЭЛХИЙ   2019-03-19 11:54:44

Даваа гарагт Кремлин Тройкагийн мөнгө угаах хэргийг үгүйсгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төслөөс тус хэргийн талаар мөрдөн шалгасан тайлангаа олон нийтэд зарласан билээ. 

Тайланд Оросын олигархууд, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болон Владимир Путины дотны найзууд тус банкийг хууль бус замаар олсон мөнгөө гадаадад нуухад ашиглаж байсан гэж мэдээлсэн.

Энэ талаар Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитри Песков сэтгүүлч нартай уулзахдаа “Энэ мөрдөн шалгах ажиллагаа нь их ээдрээтэй. Зарим дурдагдсан материал нь маш хуучных. Тайланд онцгой шинэ зүйл байхгүй” гэж хэлжээ. Тус мөнгө угаах схем нь 2006-2013 оны хооронд ажиллаж байсан юм. Мөн Блүүмберг тус тайлангийн олон мэдээлэл нь худал хэмээн мэдээлжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close