Хотын даргад өрсөлдсөн С.Амарсайхан олонхийн санал авлаа
  #Золбоо   УЛС ТӨР   2019-02-27 11:38:38

НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлаар өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар нэр дэвшсэн. Нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Н.Батсүмбэрэл, гишүүдээр Д.Амарбаясгалан Г.Төмөрбаатар, Ц.Одонтунгалаг, Д.Баярсайхан нарын таван төлөөлөгчийг төлөөлөгчдийн саналаар баталсан юм.

Санал хураалтад НИТХ-ын 45 төлөөлөгч оролцож, тооллогын комиссын дарга Н.Батсүмбэрэл дүнг танилцууллаа. Санал хураалтын хайрцагнаас хүчинтэй 44, хүчингүй 1 саналын хуудас гарсан байна. Нэр дэвшигч С.Амарсайхан 25, С.Мөнхчулуун 19 төлөөлөгчийн санал авчээ. НИТХ-ын ээлжит бус хуралдаанаас олонхийн буюу 56.8 хувийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлэхээр тогтоол баталлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close