Хууль бус бараа нүүрсэнд нууж хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ
  #Золбоо   НИЙГЭМ   2019-05-14 12:02:05

Тавдугаар сарын 4-ний өдөр Гашуунсухайт дахь боомтоор Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон улсын хил нэвтрэх гэж завджээ.

Шалгалтаар чиргүүлтэй нүүрсний дунд долоон шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна. Энэ хэргийг харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэж Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close