ЮНА рестораны тогооч нар "ОЛОН УЛСЫН МАСТЕР ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН"-д тэргүүллээ.
  #Золбоо   НИЙГЭМ   2019-05-15 14:32:52

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2019.05.11 , 12 –ны өдрүүдэд зохион байгуулагдсан "ОЛОН УЛСЫН МАСТЕР ТОГООЧ НАРЫН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН"-д ЮНА рестораны мастер тогооч нар амжиллттай оролцож тэргүүллээ. Уг тэмцээнд 30 гаруй орны 2000 орчим мастер тогооч нар оролцсон бөгөөд манай улсаас 6 хүний /4 мастер тогооч , удирдлагийн баг 2 / бүрэлдэхүүнтэй баг энэхүү тэмцээнд оролцож Гранпри Алт ,Мөнгө, Хүрэл медаль болон Тусгай байруудын шагналыг авч эх орныхоо нэрийг өргөлөө. Солонгос хоолыг Солонгос улсад нь Монголын мастер тогооч нар хийж тэргүүн байруудыг эзэлсэн нь Монгол хүний хаана ч ямар ч нөхцөлд амжилт гаргаж чаддагийн дахин нэгэн баталгаа болж байна. Ийнхүү ур чадвараа дэлхийд гайхуулж буй ЮНА РЕСТОРАНЫ мастер тогооч нартаа талархахын зэрэгцээ халуун баярыг хүргэе. Эх орныхоо алтан соёмбот далбааг харийн нутагт мандуулсан мундаг залуусдаа улам их амжилтийг хүсэн ерөөе. Тэд 5-р сарын 15-ны өглөө эх орондоо ирцгээх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

1
close