Долоон настай охиныг нагац ах нь зодож гарын дөрвөн хурууг нь хугалжээ
  #Золбоо   НИЙГЭМ   2019-05-15 14:52:07

Өчигдөр 22.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт долоон настай эмэгтэй хүүхэд бусдад зодуулсан байдалтай гудамжинд явж байна гэх дуудлага иржээ.

Тодруулбал тус хороонд оршин суух хаягтай долоон настай охиныг нагац ах болох 51 настай Ш архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож танхайран гарын дөрвөн хурууг хугалсан байна. Бага насны хүүхдийн хурууг хугалж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулсан аж. Харин охин одоогоор Гэмтэл согог судлалын төвд хэвтэн эмчлүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close