Хамтран амьдрагчийнхаа духанд хутгалж гэмтээжээ
  #Золбоо   НИЙГЭМ   2019-06-12 12:39:04

Зургадугаар сарын 11-н буюу өчигдөр 16 цаг 30 минут Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд “манай ээжийн толгойг согтуу хүн хагалсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Уг дуудлагыг шалгахад тус тоотод суух “У” /54н.эм/-г хамтран амьдрагч “Э” /49н.эр/ нь согтуурсан үедээ маргалдан духны зүүн хэсэгт нь хутгалж гэмтээсэн байжээ. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close