Гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.6 хувь өссөн байна

2019 оны 5-р сарын 29-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 10.6 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 29-ний байдлаар ямааны ястай махны үнэ 37.5 хувь, адууны ястай махны үнэ 36.7 хувь, үхрийн ястай махны үнэ 23.0 хувь, үхрийн цул махны үнэ 21.0 хувь, хонины ястай махны үнэ 19.7 хувиар  өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.9 хувиар буурч бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. 2019 оны 5-р сарын 29-ний байдлаар 1 кг үхрийн цул мах 14283 төгрөг, үхрийн /ястай/ мах 11850 төгрөг, хонины /ястай/ мах дунджаар 10422 төгрөг, адууны /ястай/  мах 9188 төгрөг, ямааны /ястай/ мах 8800 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: 2019 оны 5-р сарын 29-ний байдлаар гурилын үнэ өмнөх сараас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувь, 2-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувир өссөн бол дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 1.7 хувь, 1-р зэргийн савласан гурилын үнэ 0.5 хувиар буурчээ. Өмнөх 7 хоногоос бүх гурилын үнэ өөрчлөлтгүй байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 29-ний байдлаар цагаан будааны үнэ өмнөх сараас 1.1 хувиар өсөж, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас 1.0 хувиар буурч, өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 29-ний байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцааны үнэ 59.8 хувь, хүрэн манжингийн үнэ 34.2 хувь, луувангийн үнэ 9.3 хувь, сонгины үнэ 7.1 хувь, төмсний үнэ 3.8 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногоос хүрэн манжингийн үнэ 28.4 хувь, байцааны үнэ 27.1 хувь, луувангийн үнэ 1.5 хувиар өссөн бол сонгины үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2019 оны 5-р сарын 29-ний байдлаар өмнөх сараас задгай сүүний үнэ 6.1 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.2 хувь, “элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос бүх сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Цөцгийн тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй. Өндөгний үнэ өмнөх сараас 1.5 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close