М.Энхсайханыг цагдан хорьжээ
  #Золбоо   УЛС ТӨР   2019-06-21 11:41:50

Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой буюу 2019.06.20-ны 23.00 цагийн орчимд цагдан хорьсон байна. Ямар учраас хорьсон тухай албаны эх сурвалж мэдээлэл өгөөгүй байна. "Таван толгой"-н орд газрыг ашиглах төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэхийг шалгаж байсан.Мөрдөн байцаалтын явцд саатуулах үндэслэлтэй гэж үзсэн аж. Түүнийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 461 дүгээр ангид саатуулаад байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close