“ҮНЭН БА ЗӨВ” нам Монгол Улсын үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой дараах саналыг хүргүүлж байна
  #Золбоо   УЛС ТӨР   2019-06-24 13:17:36

Монгол Улсын үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой дараах саналыг хүргүүлж байна.

Санал НЭГ: Монгол Улсын үндсэн хуулийн 6-р зүйлийн 2.Монгол улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэсэн заалтыг Монгол улсын үндсэн хуулийн 6-р зүйлийн 2. Газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц ан амьтан төрийн өмч бөгөөд түүний 20-оос доошгүй хувийг Монгол Улсын иргэн бүрд тэгш хувааж олгоно. Олгох хуулийг Улсын Их Хурлаас батална гэж өөрчлөх.

Санал ХОЁР: Монгол Улсын үндсэн хуулийн 6-р зүйлийн 5. Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон. Хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно гэсэн заалтыг Монгол Улсын үндсэн хуулийн 6-р зүйлийн 5. Төрөөс гадаадын иргэн, Хуулийн этгээд харьяалалгүй хүнд газрыг олгохыг хориглоно гэж өөрчлөх.

Энэ хоёр заалтыг Монгол Улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж батлах аваас та Монгол төр, Монголын ард түмний төлөө үнэнч зүтгэж буй төрийн түшээ юм.

Таныг Эх орны ирээдүйн төлөө сонголт хийнэ гэдэгт гүнээ итгэж байна.

ХҮНДЭТГЭСЭН: ҮНЭН БА ЗӨВ НАМЫН ДАРГА А.ОТГОНБААТАР

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх

УИХ-ын дарга Г.Занданшатар

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Монголын ард түмэн эх орондоо эзэн байя.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close