Дундговь аймгийн согтуу жолоочийн жолоодох эрхийг хасч, 400 мянган төгрөгөөр торгожээ
  #Золбоо   НИЙГЭМ   2019-06-05 11:56:50

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын төвөөс хойш 20 орчим километрт тус сумын иргэн Г гэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаар “Дундговь Мандалговь зар” фэйсбүүк хуудсанд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдөр нийтлэгдсэн.

 Хэрэгт холбогдогч Г-д зөрчлийн хэрэг нээн шалгаад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эсрэг урсгал руу орж урсгал сөрсөн зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 400 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж Дундговь Аймгийн Прокурорын Газраас мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ХАРИУЛАЛ?

close